Monday, September 24, 2007

BLOGCHID AVILGALIIG DEMJIH UU

OLON blogchdoos manai blogiig linkiig blogtoo taviach gej hussen yumsan. Tsagdaa, tagnuuliinhnaasaa aidag yum uu, aigaad link bairluulj tuslah hun ch oldohgui ni dee. Avilgachidtai temtseh huselgui baina gej baihgui l baimaar . . . Herev Ta Blog erheldeg bol Manai Blogiin Linkiig bairluulval ter ni avilgaltai hiih temtseld tus boloh yum.
HEN NEGEN UURIINHUU MEDEH AVILGACHDIIN TALAAR MEDEELLEE BICHNE UU !!!!

Sunday, September 2, 2007

МОНГОЛЫН ТӨЛӨӨ БИДНИЙ ЗҮРХ ЦОХИЛООСТОЙ

Монголоор дүүрэн авилгачид . . . . гээд л ам булаалдан ярьцгаадаг шүү дээ.
Хаана байна тэр авилгачид. Та өөртөө байгаа авилгачдын талаарх мэдээллээ энд бичиж, олон түмэнтэйгээ шүүн хэлэлцье !

ТАНЫ ЗҮТГЭЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ

Сайн байцгаана уу? эрхэм анд нараа,
Монгол орноо хөгжүүлэхийн төлөө санаа тавьдаг, ирээдүйн хүчирхэг, ардчилсан, хүмүүнлэг, Монгол улсын төлөө хамтдаа тэмцэхгүй бол авилгачид олигархиудын тоглосон эмгэнэлт жүжгийн төгсгөлийг дуугүй суугаад харж байвал ирээдүй хойч үеийнхээ өмнө алдаа болно. Миний бие аль нэгэн нам, эвсэл, холбооны даалгавараар үүнийг эхлүүлж буй бус Монгол эх орныхоо эрх ашгийн төлөө үүнийг хийж байна.
Авилгачдыг бусдаас ялган таних амар биш, гэхдээ ард түмэн бид нэгдэн хамтдаа тэмцсэн цагт тэднийг хэзээ нэгэн цагт ялан дийлэх болно. Монголын ард түмний дайсан болсон авилгачдыг сайн зарлаж, тэдний хууль бус үйлдлүүдийг илчлэх, таслан зогсоох, мэдээллийг ямар нэгэн цензургүйгээр шуурхай зарлан түгээхэд миний энэ блогийн зорилго оршино.
Гэхдээ бусдын бичсэн зүйлийн төлөө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй ба энд бичигдсэн зүйлсийн үнэн худлыг хууль хяналтын байгууллага, ард иргэд нягтлан тунгаана буйзаа. Авилгачдын талаар ямар нэгэн мэдээлэлгүй дүлий харангуй сууснаас бултаараа хэлэлцэцгээе ! ! !
Монгол түмний маань мэлмий бат оршиг !!!