Sunday, September 2, 2007

МОНГОЛЫН ТӨЛӨӨ БИДНИЙ ЗҮРХ ЦОХИЛООСТОЙ

Монголоор дүүрэн авилгачид . . . . гээд л ам булаалдан ярьцгаадаг шүү дээ.
Хаана байна тэр авилгачид. Та өөртөө байгаа авилгачдын талаарх мэдээллээ энд бичиж, олон түмэнтэйгээ шүүн хэлэлцье !

6 comments:

A.Амарсайхан said...

Одоогийн хуулинд АВИЛГАЛ-ыг авсныг нь төдийгүй өгснийг бас давхар шийтгэхээр оруулсан байгаа нь УИХ-ын эрхэм гишүүдийн өөрсдөдөө хийсэн том бамбай шүү дээ.
Энэ заалтыг өөрчилж, "өгсөн этгээд нь өгсөн гэдгээ сайн дураараа илчилсэн бол хуулийн хариуцлага хүлээхгүй" заалт оруулбал авилгалчид чинь нураад л ороод ирнэ шүү дээ. /Хаашаа "орох" нь тодорхой/ Монголд Шорон олноор нэмж барих л болох байх даа.

Anonymous said...

Сонин уншжээ суутал харин гайхалтай зүйл хардаг байгаа. Хардаг гэнэ уншдаг. Юу вэ гэвэл: Нэгэн зүйл: нэлээн түрүүн, манай хотын нэгэн цэнгээний газарт хэсэг нөхөд тусгай өрөөгөөр үйлчлүүлж байсан юм санж. Бас ч гэж “эгэл жирийн ардууд” биш байсан бололтой. Ихэд ууж идэн халамцан согтож, эгээ л найр хийж буй улсууд шиг гавтгайрсийм байх. Гэтэл архи дарс, хүүхэн шуухан, дутуу юмгүй наргиж гарсан нөхдийн нэг нь тэр өрөөндөө хээв нэг “морь харчихжээ”. Тус цэнгээний газрыг ажиллуулдаг залуу мэдээж яаж зүгээр байхав. Шаардлага тавьтал урдаас нь зүгээр л ГУЦ гэсийн гэнээ. Тэгээд зогсохгүй агсамнаж хавь ойрыг тараан алдаж. Мань залуу доромжлуулж үл тэвчин гавын ганц удаа элэг рүү нь “шанаадаад” авч. Тэгээ л цэрэг цагдаа бололгүй яахав. Харин шүүхийн шийдвэр гарсан чинь амьдрах гэж яваа мань залууд биеэ хамгаалах чадваргүй хүний “эрх чөлөөнд халдсан” гэсэн үндэслэлээр өчнөөн төчнөөн торгууль тавингуутаа дээрээс нь хорих ялаар “айлгасан” гэнээ. Шүүхийн дүгнэлтээр хэрэв “шээгч этгээд” эрүүл байсан бол “шанаадагч этгээдийг” аргагүй хамгаалалт хийсэн гэх байсийн одоо тэгээд яахав дээ гэсэн гэнээ. Бас нэгэн зүйл: Солонгос, Украин, Монгол 3 залууг “жинхэнэ зүгээр байхад” нь Баянзүрх дүүрэгийн 2 цагдаа “балав нүдсийм” байхоо. Цагдаа нарын занг андахгүй биш. Миний л мэдэх хар багаасаа л таньдаг, зүс харсан, гадарлах улсуудын хамгийн “заяны” гарууд л одоо цагдаа магдаа болцон явжээдийшд хэ. Мань 3 ч гомдож байгаагаа мэдэгдэж өргөдөл чирэгдэл болов. Тэгээ л ”мөрдөн байцаагаа л байсан, мөрдөн байцаагаа л байсан” эцсийн дүгнэлт гарсан чинь харин Укр залууг цагдаагийн эрх чөлөөнд халдсан, Сол залууг “бусдын эрх чөлөөнд халдах гэж байсан”, манай нутгийн залууг харин өөрөө өөрийгөө зодож танхайрсан (бүр яг ийм үндэслэлээр) гэсэн үндэслэлүүдээр тус тус эрүү үүсгэн “ингээд яллалаа та нарыг” гэжээ. Үнэхээр тэнкэ хүркүгээ мэдсэн мань 3 арга буюу өргөдөлөө буцаан авч харин 2 гэмт хэрэгтэн цагдаагийн хувьд ёстой юм ёсоороо болжээ. Бүүр бас нэгэн зүйл: Томоос том жийп нэгэн иргэнийг дайрч хүнд гэмтээжээ. Тэгээд жоохон гайгүй болохдээ нь зэрэг мөрдөн байцаахаар дуудсан байна. Гэтэл шал өөрий нь дайрсан этгээдээс тэс өөр хүн хэрэг хүлээхээр сууж байна гэнэ. Энэ хүн намайг дайраагүй ээ гээд нөгөө гарыг нэр ус машин тэрэгтэй нь тоочин нэхжээ. Ингэсээр байгаад нөгөө хаа хамаагүй хүн нь өөрийн саприй эксельтэйгээ тэр жийпний ард нь зогсож байсан болж таараад “жийп машин хүн мөргөсөн явдал бол ард нь зогсож байсан эксель машины буруу байжээ” гэсэн хуулчийн дүгнэлт гарсан аж. Арай л завхарчжээ манай нийгэм. Энэ бол шударга бусын, луйврын, авилгалын тод жишээ. 1970-аад онд БНСУ-д төрийн эргэлт гарч Пак Жөн Хи (зөв хэлчив үү буруу хэлчив үү) гэгч цэргийн генерал, ерөнхийлөгч болуутаа авилгалд идэгдсэн хуучин эрх бйригчдыг ил тод болгон цаазлахы нь цаазалж, хорихы нь хориход тоо нь хэдэн мянга хүрч байсан гэдэг. Тэндээс л Солонгос улс хөгжлийнхөө замд шуудран оржээ. Тиймээ өнөөдөр миний эх оронд хэн нь ч хэнийгээ илчилж чадахгүй авилгалын сүлжээ бий болсон. Хэн нэгэн даргыг хүүхдүүд, хөгшдөд очих ёстой эсвэл дэд бүтэцийг нийслэл хотын дайтай болгох ёстой эсвэл хэдэн зуун залуусыг гадаадад сургаж чадах эсвэл жижиг дунд бизнесийн татварыг бууруулж чадах мөнгийг замаас нь хулгайлахыг өөр нэгэн дарга харсан хэрнээ хэлж чадахгүй. Хэлвэл цуг унана. Монголд Пак Жөн Хи хэрэгтэй. Харин тэр нь өөрөө төрөлхийн хулгайч бус удирдагч байж гэмээнэ манай улс божийно доо. Авилгатай тэмцэх газар байгуулагдаад 8 сар болсон боловч нэг ч тийм хэрэг илрүүлээгүй байна. Энэ нь зүгээр авилга ихтэй гээд орж ирэхгүй дүлэгдээд байгаа гадны хөрөнгө оруулалтуудын эздэд харуулах эсгий үнэг юм. Үнэндээ тэр байгууллага нь өөрөө зүгээр нуль авилга. Үнэхээр л гэцүү байна даа. Хөөе сайд аа, мөнгөө авьяаа!!! (бэлэн мөнгө биш л дээ, зүгээр үр дүн нь бидний халаасанд л орж ирэх байсан баялаг шүү дээ.)
http://deeplybluesky.wordpress.com/-s avsan bolno. Baldangiin Dondog

Anonymous said...

Manai negen naiz avilgachdiin haat ulsiin huchirhegjin hogjij tsetseglesniig naiz naraaraa jisheelen yarij baisan. Tuunii yarisnaar ter ooroo Dornodiinh l doo.aimgiinhaa hed heden gaigui gesen alban gazriig omch huvichlalaar avsan Dornoddoo bol gaigui biznes gar gesen shuu. nutgaas ni garaltai tsagdaagiin hurandaa uuriinh ni biznes hiij olsnoos olon dahin ih mongo oldog gej baina. Tegehed Ulaanbaatart suugaa tsagdaagiin darga naiz ah ni 300 sayaar unelegdeh ord harshtai,ord harshiig ni dandaa avgaitaigaa 2-uul tus tusdaa bie hamgaalagch, joloochtoi, gertee zarts nartai hed heden graj-aar ni dandaa shine shine Land 105 soilttoi, gadaadiin orond jildee hed hed yavj amardag genee. Haad noyod shig "Haltar tsarait" -iin Horatsio Gonzales shig, Altan zagas nii emgen shig amidardag gej baina shyy. Aimgiinh ni tsagdaagiin darga nar ni hundagaa orgohdo bor darsaa baga hurtej borchuudiin heregtei baga zuuraldaj Bo hurandaa shig bayjihiin tuluu togtooe gedeg genee. Iim negen hurandaa tsagdaad baidag l gene shyy.

Anonymous said...

MAXH
=МОНГОЛЫН АВИЛГА ХӨГЖҮҮЛЭХ НИЙГЭМЛЭГ

МОНГОЛЫН АВИЛГАЧДЫГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГ

Нэгэн үзэл санаан дор нэгдэхтүн! said...

zorig ul hurvees uhaan ul hurne gedeg.evt shaazgai buga barina gedeg.zaluusaa bid negdeh temzeh zag bolson shuu http://monzaluu.blogspot.com/

Anonymous said...

Hurelsuh geed hachin baagii ter Banknii Chmedtseren gedeg baagiigaasaa bagagui mungiig ni avchihaad usnaas huurai garlaa gej bayarlaj baigaa baih daa. Seoul-d ireheeree Iranii Shah shig aashildag baisniig ni notloh hun olon bii shuu.